Xүн ам, орон сууцны тооллогоо 2010


 
ХБНГУ-д сурч, амьдарч байгаа 
Монгол Улсын иргэдийг 
интернет тооллогод өргөнөөр хамрагдахыг 
 Элчин сайдын яам уриалж байна.
Монгол Улс 21 дүгээр зууны анхны хүн ам, орон сууцны тооллогоо 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд хийх гэж байна. Богд хаант Монгол Улсын үед явуулсан хүн амын тооллогоор Монгол Улс 647,5 мянган хүн амтай байсан бол 2000 оны улсын 10 дахь удаагийн тооллогоор 2373,5 мянган хүн тоолуулжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн улсын тооллого явагдах гэж байна.
Энэ удаагийн тооллого нь урьдын тооллогуудтай харьцуулвал бие даасан хуулийн хүрээнд буюу 2008 онд батлагдсан “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” Монгол Улсын хуулийн хүрээнд явагдахаараа онцлог юм. Тухайлбал Үндэсний статистикийн хорооноос нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулах, задруулахыг хориглоно гэсэн заалт уг хуульд туссан байдаг.
Монгол Улсын иргэн бүр энэхүү тооллогод идэвхтэй оролцох ёстой бөгөөд үүгээрээ улс орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулж буй иргэний үүргээ биелүүлж буй хэрэг юм. Нөгөө талаар энэхүү тооллогод хамрагдаснаар архивын лавлагаа авах боломжоо баталгаажуулах юм.
Гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэд www.toollogo2010.mn цахим хуудсаар дамжуулан хүн амын интернэт тооллогод 2010 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд хамрагдана.
Та бүхнийг  Монгол Улсын хүн амын 2010 оны интернет тооллогод бүрэн хамрагдахыг уриалж байна. Монгол Улсын хөх тэнгэр үргэлж цэлмэг, хүн ард нь эрүүл энх, аз жаргалтай, төрийн мэлмий нь тунгалаг байхад иргэн таны оролцоо эрдэнэ билээ.
Монгол Улсын хүн амын 2010 оны интернет тооллоготой холбоотой асуудлаар Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 0049 /0/ 30  474 806 22 утсаар буюу monkonsul@aol.com Diese E-Mail-Adresse ist gegen Spam-Bots geschützt, Sie müssen Javascript aktivieren, damit Sie es sehen können э-мэйл хаягаар лавлагаа авна уу.  

 


 

 

 

“ХҮМҮҮНД ТӨР ЭРХЭМ, ТӨРД ХҮМҮҮН ЭРХЭМ”

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ИНТЕРНЕТ ТООЛЛОГО

 

 

ХБНГУ-Д ОРШИН СУУГЧ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУДДАА!

ЭРХТ ЧӨЛӨӨТ, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН 21 ДҮГЭЭР ЗУУНЫ БОСГОН ДЭЭР АНХ УДАА ХҮН АМАА ИНТЕРНЕТЭЭР 2010 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР /УЛААНБААТАРЫН ЦАГААР/-ИЙГ ДУУСТАЛ ТООЛЖ БАЙНА.

НИЙГМИЙН УХАМСАР ӨНДӨР ХӨГЖСӨН ХБНГУ-Д ОРШИН СУУГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТА БҮХНИЙГ ЭНЭХҮҮ ХҮН АМЫН ТООЛЛОГОД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХИЙН ЯЛДАМД ҮЛДЭЖ БУЙ 2 ХОНОГИЙН ХУГАЦААНД ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ АМЖААГҮЙ БАЙГАА ИРГЭДЭЭ WWW.TOOLLOGO2010.MN ЦАХИМ ХУУДСААР ДАМЖУУЛАН ТООЛЛОГОД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН МИНЬ ХӨХ ТЭНГЭР ҮРГЭЛЖ ЦЭЛМЭГ, ХҮН АРД НЬ ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛТАЙ, ТӨРИЙН МЭЛМИЙ НЬ ТУНГАЛАГ БАЙХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ЭРДЭНЭ БИЛЭЭ.

 МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТҮР ТОВЧОО


MongoleiOnline

MongoleiOnline
Postfach 130 154, D-53061 Bonn, Germany
Copyright © 1997-2015 Frank Voßen
Last Update: 04. Januar 2015